Фитнесс лифтинг массаж

Нүүрний фитнесс массаж нь бодисын солилцоог нэмэгдүүлж, эд эсийг сэргээж, цусан хангамжийг сайжруулж, нүүрний хаванг хөөн өнгөлөг гэрэлтсэн, залуу арьсыг бий болгодгоороо давуу талтай. Хүзүү болон нүүрэнд зэрэг хийгддэг тул хүзүүний зангирсан булчинг массаж хийн суллаж, нүүрний арьсыг дээш өргөж, илүү үр дүнтэй болдог.

Нүүрний фитнесс массаж нь амны хөндийгөөр дамжиж хийгддэгээрээ онцлогтой бөгөөд гоо сайхны хагалгаа, тарилгагүйгээр арьсыг чангалдаг нүүрний массаж юм.

Хүний нүүрний булчин гавлын яс болон шөрмөсөнд бэхлэгдэж байдаг. Нүүрний хувирал, ядаргаа, стресс зэргээс шалтгаалж булчингийн зангирал үүсдэг бөгөөд энэ нь үрчлээ, арьс унжилт үүсэхэд хүргэдэг. Массажны аргаар булчингийн үйл ажиллагааг дэмжиж өгснөөр хөгшрөлтийг зогсоож, натурал аргаар арьсыг залуужуулна. 

Залуудаа тогтмол массаж хийлгэж байсан хүний арьс нас тогтоход үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү залуу, толигор байдаг. Иймд залуугаасаа эхлэн арьсаа тордож байгаарай.

Үр дүн

  • Булчингийн уян хатан байдал сайжирч, арьсны өнгө сэргэнэ.
  • Нүүрний хаван арилж, V хэлбэртэй болно.
  • Каллоген, эластиний нийлэгжилт нэмэгдэнэ.
  • Унжиж суларсан арьс өргөгдөнө.
  • Арьсны бүтэц зөв болно.

Анхаарах зүйлс

  • Жирэмсэн
  • Амны хөндий өвчлөлтэй
  • Ханиад, амьсгалын замын өвчтэй
  • Хавдартай
  • Тунгалгийн систем эмгэгтэй
  • Бамбай булчирхайн өвчтэй хүмүүс хийлгэхийг хориглодог болохыг анхаарна уу.

Үргэлжлэх хугацаа: 120 минут

Цаг авах утас: 80660000

Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын чанх урд Санто смарт апартмент 212, 204 тоот