Хацрын улаан өргөссөн судас арилгах лазер эмчилгээ

Манай орны эрс тэс уур амьсгал нь арьс эмзэгшиж улайх, хацар хамрын судас тэлж өргөсөх, сэвхтэж , хуурайших асуудлууд үүсгэдэг. Хэт халах, хэт хүйтэн нь нүүрний судас өргөсөж, улайлт ихсэх шалтгаан болдог. Мөн шилжилтийн насны өөрчлөлт, цаг агаарын өөрчлөлтөөс болж энгийн хүмүүстэй харьцуулахад нүүр амархан улайх, улайсан хэсэг арилахгүй удаан хугацаагаар тогтох зэрэгт арга хэмжээ аваагүй удаан явснаар асуудал улам даамжирдаг.

Хацрын улаан судас арилгах Диодийн лазер эмчилгээний арга:

Нүүрний арьсны улаалт, хамрын судас өргөсөн арьсны цаанаас ил харагдах улаан судсыг таслахдаа Диоде лазераар эмчилгээ хийж арилгадаг.

Профирин бүтэцтэй судасны эсүүдийг шимэгдүүлэх хамгийн оновчтой шийдэл бол 980нм /нанометр/ диодийн лазер туяа юм. 980нм урттай лазер туяанд судасны эсүүд шимэгдэж, хатуурч, улмаар задардаг байна.

Уламжлалт лазер эмчилгээний арьсыг түлж гэмтээдэг байдлыг арилгаж, 980нм лазерын туяаг 0.2-0.5мм диаметртэй болгосон бөгөөд ингэснээр эргэн тойрны арьсны эд эсийг гэмтээлгүй зөвхөн зорилтот хэсэгтээ хүрч үйлчлэх боломжтой болсон.

Лазер эмчилгээ хийлгэсний дараа 7 хоног саун, бассейнд орох, нарны гэрлээс зайлсхийх, хэт халах болон хөрөхөөс зайлсхийх, халуун ногоотой болон хэт халуун хоол идэхээс зайлсхийх, архи тамхи хэрэглэхийг хориглодог.

ҮР ДҮН:

  • Нүүрний улайлт багасгах
  • Дулаан тэнцвэржүүлэх
  • Судас тэлэлт болон хамар хацар өргөссөн улаан судас арилна.

Эмчилгээ хийлгэсний дараа маш сайн vр дvн өгдөг. Эхний удаагийн vйлчилгээний дараа улаан судас нарийсч, арьс цайж шингэн цагаан болно.

Хамгийн сүүлийн үеийн диод лазер жилийн дөрвөн улиралд хийж болдог. 21 хоногийн зайтай 3 удаа орж курс болдог.

Эмчилгээний дараалал:

  • Цэвэрлэгээ
  • Гүн цэвэрлэгээ
  • Арьс бактергүйжүүлэх
  • Чийгшүүлэх маск
  • Улаан судас арилгах лазер
  • Эмзэгшил улаалт арилгах лазер
  • Хүйтэн индүү
  • Ампуль/серум
  • Маск 
  • Омега гэрэл

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 20 минут

Төлбөрийн мэдээлэл: 200.000₮

Цаг авах утас: 80660000

Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын чанх урд Санто смарт апартмент 212, 204 тоот