Пудрын хор тайлах үйлчилгээ

Пудрын хор гэж юу вэ?

Энгэсэгний найрлаганд ихээр агуулагддаг цайр, тугалга нь удаан хугацаагаар хэрэглэх явцад арьсны гүнд шингэдэг бөгөөд угааж цэвэрлэхэд наашлан гардаггүй. Зөвхөн пудр ч биш машины утаа болон бидний өвлийн турш амьсгалдаг саарал утааны найрлаганд ч хүнд металь, хар тугалга ордог. Арьсны гүнд хуримтлагдсан хар тугалгыг гаргахын тулд тусгай бодис болон арьсны индүүг ашиглан гадагшлуулдаг үйлчилгээг пудрын хор тайлах үйлчилгээ гэдэг. 

Үйлчилгээний дараах үр дүн

Бидний яаж ч хичээгээд цэвэрлэж чадахгүй бохирдлоос салгана. Арьсны хөхрөлт арилж, пудр кремний шингэлт сайжирна. Гүнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэсэн учраас арьсны уян хатан чанар сайжирч, зөөлөн өнгөлөг, толигор булбарай болно. Цайрыг гаргаснаар арьсны бохирдол бүрэн арилж, эд эс сэргэн цусан хангамж сайжирна. Үйлчилгээг иллэг, индүүдлэгийн аргаар хийдэг учраас таагүй зүйл мэдрэгдэхгүй. Гүн цэвэрлэгээ буюу Aqua peel мөн хийгдэнэ.

Эмчилгээний дараалал:

  • Цэвэрлэгээ
  • Гуужуулалт
  • Гүний цэвэрлэгээ
  • Иллэг /нүүр/
  • Халуун бигнүүр
  • Пудрын хор тайлах
  • Маск
  • Чийгшүүлэгч
  • Нарны хамгаалалт

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Төлбөрийн мэдээлэл: 60.000₮

Цаг авах утас: 80660000

Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын чанх урд Санто смарт апартмент 212, 204 тоот