Арьс оношилгооны аппарат

Аль үйлчилгээг авахаа шийдэж чадахгүй байгаа бол санаа зовох хэрэггүй дээ. Учир нь манай салон сүүлийн үеийн арьс оншилгооны аппаратаар арьсыг оношилж, үрчлээ, арьс унжилт, сулралт, давхар эрүү, арьсны өнгө алдалт, нүхжилт хэр их байгаагаас шалтгаалж тохирох курс эмчилгээг санал болгодог.

Гурван үйлдэлт арьс оношилгооны систем нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. RGB, хэт ягаан туяа, PL спектрийн дүрслэх технологийг ашиглан хиймэл оюун ухаан, дүрс шинжилгээ, 30 сая клиник мэдээллийн сан дээр тулгуурлан 15 секундын дотор арьсыг оношилдог.

Тухайлбал нөсөө толбо, нүхжилт, чийгшил, арьсны бүтэц, үрчлээ зэрэг эпидермисийн асуудлуудыг оношилдог. Хамгийн сүүлийн үеийн технологитой хослуулсан томоохон өгөгдөл дээр тулгуурлан арьс оношилгоог нарийвчлалтай хийж, шинжилгээний үр дүнг автоматаар тодорхойлно.

Хиймэл оюун ухаан, хамгийн нарийн график шинжилгээний алгоритмуудыг хослуулсан нь шинжилгээг илүү шинжлэх ухаанч болгож өгдөг.

Үзүүлэлтүүд:

Улирал солигдох, хүнд металь агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх үед амархан харшил өгөх боломжтой мэдрэмтгий хэсгийг харуулна.

Тослогжилт, хар батганы тархалтыг харуулна.

Ирээдүйд нөсөө толбо гарах боломжтой дермис давхаргын пигментийг харуулах бөгөөд зарим нь аль хэдийн үүссэн байдаг. Бараан байх тусам нөсөө үүсэх илүү магадлалтай бөгөөд анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй.

Дермисийн давхарга дахь арьсны чийгшлийг харуулна. Одоогийн нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авахгүй бол дараагийн 3-5 жилийн хугацаанд үүсэх арьсны нөхцөл улам хүндэрнэ. Арьсаа эмчилснээр дараагийн 3-5 жилийн хугацаанд гарах үр дүнг харуулна.

Төлбөрийн мэдээлэл: 25.000₮

Цаг авах утас: 80660000

Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын чанх урд Санто смарт апартмент 212, 204 тоот