Лазер эмчилгээ гэж юу вэ?
Лазер эмчилгээ нь АРЬСАА ШИНЭЧЛЭХЭД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Лазерийг орчин үед эмчилгээний зорилгоор ашигладаг болсон бөгөөд дулааны болон гэрлийн тусламжтайгаар арьсыг гүнээс нь шинэчилдэг.
Лазер хэрхэн үйлчлэх вэ?
Мянга мянган бутархай лазерийн туяаны бөөгнөрөл нь арьсны хамгийн гүн хэсэгт нэвтрэн орж, дотроос гадагш чиглэлтэйгээр гэмтсэн хуучин арьсыг гуужуулж, сэргээн каллогений нийлэгжилтийг нэмэгдүүлнэ. Ингэснээр шинээр арьсны эд эс нөхөн төлжиж, арьс доороосоо шинэчлэгдэнэ.
Лазер эмчилгээ хэнд тохиромжтой вэ?
Арьсаа шинэчлэх хүсэлтэй хүн бүр лазер эмчилгээнд орох боломжтой юм. Нар салхины нөлөөгөөр гундсан арьсыг цайруулж, сэвх нөсөө толбо, батганы соривыг бүдгэрүүлэх, үрчлээг багасгах, арьс чангалах, нүхжилт арилгах зэрэг олон үйлчилгээг нэг дор үзүүлдгээрээ онцлогтой. Мөн олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээд үр дүн бага гарсан арьсны асуудалтай хүмүүст тохиромжтой.
Хүссэн үр дүнгээ олж авахын тулд гам дэглэмийг сайтар сахих нь үр дүнг сайжруулдаг.
Лазер эмчилгээг хийснээр:
- Арьсны өнгийг сэргээх
- Арьсыг шинэчлэх
- Арьсыг чангаруулах
- Арьс залуужуулах
- Арьсанд каллоген үүсгэх
- Сэвх толбо бүдэгрүүлж цайруулах
- Янз бүрийн шалтгаант нөсөөт толбуудыг багасгах, арилгах
- Соривжилтыг багасгах
- Батгашилтыг эмчлэх, хатаах
- Нүхжилтийг багасгах
- Судасны гаралтай эмгэгүүд болон төрөлхийн судасны мэнгэнүүдийг бүдгэрүүлэх, арилгах
- Үү, ургацаг авах
- Шивээс арилгах, бүдгэрүүлэх
Лазер эмчилгээний үр дүн ямар зорилгоор хийлгэснээс хамаарч шууд болон шууд бус гардаг. Дийлэнх тохиолдолд эмчилгээ хийлгэснээс хойш 5-7 хоногоос нүдэнд мэдэгдэхүйц үр дүн харагдаж, бодит үр дүнд 25-30 хоногийн дараа гардаг. Батганы сорив, сэвх толбо арилгахад хамгийн тохиромжтой улирал намар, өвөл байдаг.
Цаг авах утас: 80660000
Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын чанх урд Санто смарт апартмент 212, 204 тоот