Дерма бичил зүүн эмчилгээ

Бүсгүй та арьсаа өнгөлөг толигор үргэлж залуу сайхнаар хадгалж үлдэхийг хүсч байвал Дерма бичил зүүн эмчилгээг сонгоорой. Арьсан дээр түрхсэн тос болон бүтээгдэхүүний ердөө 0.3% нь жинхэн арьс буюу дермад нэвтэрч, үлдсэн 99.7% нь арьсны эвэрлэг давхрагт үлддэгээс бүтээгдэхүүний бодит үр дүн харилцан адилгүй муу гардаг байна. Бичил зүүн эмчилгээ нь хүний биеийн байгалиас заяасан нөхөн төлжин чадварт тулгуурдагдсан бөгөөд эсийн түвшинд нэвтэрч гилауроныг шингээж өгснөөр арьсны эд, эс сэргэж арьсанд хэрэгцээ шаардлагатай бүтээгдэхүүнийг саадгүйгээр чөлөөтэй нэвтрэх боломжийг бий болгодог. Мөн арьсны эсүүдэд бичил зүү үйлчилснээр арьсны үндсэн элемент болох коллаген эластины ялгаралт сайжирдаг.

Эмчилгээний заалт

  • Сорви, нүхжилт, язралт арилгах
  • Сэвх, нөсөө толбо арилгах
  • Үрчлээ тэнийлгэх
  • Арьсыг нөхөн сэргээж залуужуулах
  • Толигор өнгөлөг болно

Арьсны олон асуудлыг 1 удаа ороход зэрэг шийддэг бөгөөд 1 удаагийн оролтоор арьсны нүхжилт, сулралт, үрчлээ зэрэгт өндөр үр дүн үзүүлдэг.

Санамж

  • Нар салхинаас маш сайн хамгаалах
  • Арьсанд гуужилт явагдах тул скраб болон маажих үрж арьс гэмтээхгүй
  • Бага зэрэг тав үүсвэл хуулж авахгүй/арьсны онцлогоос шалтгаална/
  • Арьсны бүх нүх сүв нээгдсэн байдаг тул дерма хийсний дараа хүчтэй, химийн найрлагатай харшлах бүтээгдэхүүн хэрэглэхгүй.
  • Арьс гуужиж шинчлэгдэх үед өнгөн хөрсний доор байгаа сэвх толбо, сорив тодордог учир/наашилж байна гэж ойлгон/ курс эмчилгээ дуустал үргэлжлүүлэн явна аажимдаа бүдгэрдэг.
  • Арьс гуужуулж шинчлэх эмчилгээ тул эмзэгших таагүй мэдрэмж төрнө нөхөн төлжүүлэх тос түрхвэл сайн байдаг
  • Эхний өдөр арьс улайж хорсоно
  • 2 дахь өдөр нүүрээ будаж болно
  • 3 дахь өдрөөс гуужилт явагдана
  • 5-7 хоногт гуужиж дуусмагц дараагийн эмчилгээндээ орно
  • 6-7 удаа орж курс болдог

Төлбөрийн мэдээлэл: 1 удаагийн оролт 80.000₮
6-7 удаагийн оролт нь нэг курс эмчилгээ болдог.