Өвлийн улиралд амжиж арьсны эмчилгээг хийлгэж, өөгүй эрүүл толигор залуу чийглэг арьстай болцгооё!
Өвлийн улиралд арьс гуужуулах, шинэчлэх курс эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг. Эдгээр эмчилгээнүүд нь арьсыг залуужуулж, нөсөө толбо, хялгасан үрчлээ, батганы соривыг арилгаж, богино хугацаанд арьсыг цогцоор нь шинэчилж, залуужуулдаг. Яагаад өвлийн улиралд хамгийн үр дүнтэй байдаг шалтгаануудыг хүргэе.
1. Нарны гэрлээс хамгаалж чадна
Зуны улиралтай харьцуулбал өвлийн цагт нарны тусгал зөөлөн байдаг. Гуужуулах эмчилгээний дараа арьсаа нарнаас хамгаалах хамгийн чухал. Иймд өвлийн улиралд курс эмчилгээнд орох нь хичээл зүтгэл бага шаардана. Нарны хэт ягаан туяа арьсыг гэмтээх эрсдэлтэй бөгөөд ялангуяа гуужуулах эмчилгээний дараа арьсаа сайн хамгаалах шаардлагатай байдаг. Эмчилгээний дараа арьс эмзэг бөгөөд нарны хэт ягаан туяанд өртөмхий болгоно. Иймд нарны туяа хор багатай байдаг өвлийн улиралд курс эмчилгээндээ амжиж ороорой.
2. Нөхөн сэргэлт авах цаг уурын боломж
Зарим тохиолдолд гуужуулах эмчилгээ нь арьсыг эмзэг мэдрэмтгий болгодог бөгөөд өвлийн улирлын хүйтэн температур арьсыг илааршуулж, тайвшруулдаг. Эсрэгээрээ зуны халуун өдрүүд арьсыг хөлөргөж, харшлах нөхцөлийг бүрдүүлдэг байна.
3. Борлосон арьс хариу үйлдэл үзүүлэхдээ тааруу
Наранд биеэ шарж, арьсаа борлуулах сайхаан. Харамсалтай нь зуны улиралд борлосон арьс эмчилгээнд хариу үйлдэл үзүүлэхдээ тааруу байдаг. Курс эмчилгээний гол зорилго нь нөсөө толбыг арилгах байтал нийтээрээ борлосон арьснаас нөсөө толбонд очиж үйлчлэл үзүүлэх амаргүй. Иймд өвлийн улиралд арьсаа цайсны дараа эмчилгээнд орвол гүн нөсөө толбыг эмчлэхэд тустай.
4. Арьсандаа дээд зэргийн чийгшил өг
Өвлийн улиралд бидний арьс маш их хуурайшдаг. Хүйтэн агаар, тасалгааны халаалт, чийгшлийн түвшин багасахаас шалтгаалаад арьсны чийгшил алдагддаг. Харин гуужуулах курс эмчилгээнд орсноор арьс дээд зэргийн чийгшил авч, арьсанд очих цусны эргэлт нэмэгдэж, каллоген нийлэгжилт идэвхжсэнээр арьс залуу, толигор болно.
Манай Tengerbellabeauty салоноос дараах курс эмчилгээнүүдийг зөвхөн 1-р сард хөнгөлөлттэй үнээр санал болгож байна:
- Арьс шинэчлэх курс Бичил зүүн эмчилгээ - 6 удаагийн оролт 720.000₮-өөс 560.000₮ боллоо
- Арьс гуужуулах курс Карбон пийл эмчилгээ - 6 удаагийн оролт 360.000₮-өөс 250.000₮ боллоо
- B Tox peel эмчилгээ - 6 удаагийн оролт 1200.000₮-өөс 960.000₮ боллоо
- Drema Skin Peeling эмчилгээ 1 удаагийн оролт 250.000₮-өөс 175.000₮ боллоо
Цаг авах утас: 8066000
Хаяг: Баянмонгол хорооллын замын урд, Санто смарт апартмент 212-р байр, 204 тоот.