Дааврын батга гэж юу вэ? Түүнийг хэрхэн эмчлэх вэ?

Дааврын батга нь арьсны тослогийн булчирхайнаас хэт их тос ялгарч, нүх сүвийг бөглөснөөр үүсдэг. Шилжилтийн наснаас эхлээд 20-50 нас хүртэл үргэлжилж болох дааврын батганаас хэрхэн сэргийлэх, нэгэнт гарсан бол арьсаа хэрхэн арчилж, эмчлэх талаар энэ удаагийн зөвлөмжөөрөө хүргэж байна. Дааврын батга нь эрүү, мөр, цээж, нуруу хэсгээр гарах ба дараах төрлүүдтэй:

  • Идээт батга
  • Хар батга
  • Цагаан батга
  • Ягаан батга
  • Буглаа батга

Дааврын батга эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүнд гарч болох ч эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг байдаг. Ялангуяа жирэмсэн үед болон сарын тэмдэг ирэх үеэр түгээмэл тохиолдоно. Дааврын батганы асуудалтай эмэгтэйчүүдийн 50% нь 20-30 насныхан, 25% нь 40-50 насны бүсгүйчүүд байдаг байна.

Мөөгөнцрийн гаралтай батга болон дааврын батгыг хүмүүс их андуурдаг, яагаад гэвэл хоёулаа үсний уутанцарт үүсдэг болохоор тэр. Гол ялгаа нь мөөгөнцрийн гаралтай батга цагаан толгойтой, загатнаа үүсгэх ба улайж, үрэвсэж, харшилдаг. Иймд огт өөр эмчилгээ хийгддэг болохыг анхаарна уу.

Дааврын батга юунаас болж үүсдэг вэ?

  • Дааврын өөрчлөлтүүд буюу жирэмсэн болох, сарын тэмдэг ирэх
  • Эрчүүдийн хувьд тестостероний эмчилгээ хийлгэх
  • Удамшил
  • Стеройдийн эмчилгээ
  • Зарим нэг эмчилгээний дараа үүсдэг

Дааврын батгыг даамжруулдаг зүйлс:

  • Буруу хооллолт
  • Стресс
  • Арьсаа гуужуулахгүй байх (Үхэжсэн арьсны эсүүд нүх сүвийг бөглөдөг)
  • Буруу гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
  • Бохирдол
  • Дутуу цэвэрлэгээ

Дааврын батга эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Та бүхэн манай Tengerbellabeauty салон дээр ирж, арьсаа оношлуулаарай. Мэргэжлийн гоо засалч эмч нар та бүхний арьсыг оношилж, ямар эмчилгээ хийлгэх шаардлагатайг зөвлөнө.

 Дааврын батганы үндсэн эмчилгээ юу вэ?

  • Хар, цагаан батганд третиноин агуулсан тос
  • Үрэвсэлтэй батганд ретиноид эсвэл антибиотик эсвэл бензоил пероксидийн тос
  • Буглаа батганд  стероид эмчилгээ шаардлагатай.

Мөн ургамлын гаралтай Органик гуужуулалтыг хийж, арьсыг шинэчлэх, үе шаттай лазер гэрлийн эмчилгээг хийнэ. Манай салон дээр батгатай арьсыг курсээр эмчилдэг. Та өөрийн зүгээс манай гоо засалч эмч нарын зөвлөснөөр өдөр тутмын арьс арчилгаа, хооллолт, амралтан дээрээ сайтар анхаараарай. 

Ямар хугацааны дараа бүрэн эмчлэгдэх вэ?

Хүн хүний арьсны онцлогоос хамаараад эмчилгээний үргэлжлэх хугацаа өөр өөр байна. Дааврын батга гарсан л бол та өөрийн амьдралын хэв маяг, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг дээрээ анхаарч, батганы эмчилгээг тогтмол хийлгэж байх шаардлагатай.

Tengerbellabeauty салоны хамт олон маань 11 сарын 30 хүртэл урамшуулал зарласан байгаа. Энэ хугацаанаас хойш зөвхөн гишүүддээ л хөнгөлөлттэй үйлчилнэ.

Та бүхэн 80660000 утсаар цаг авч үйлчлүүлээрэй.

Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын замын эсрэг талд Санто смарт апартмент 212 байр, 204 тоот (GS25 хаалгаар ороод 3 давхарт)