Лазер эмчилгээ нь батганы сорив, нөсөө толбо, сэвхийг арилгаж, арьсыг жигд өнгөтэй болгох хамгийн төгс эмчилгээ юм. Уг эмчилгээтэй холбоотой таны зайлшгүй мэдэх хэрэгтэй 5 зөвлөмжийг хүргэж байна.
Лазер эмчилгээ гэдэг нь гэрлийн энергийг асар хурдацтай цацраг хэлбэрээр тусгай төхөөрөмжөөр арьсны гүнд хүргэж, арьсны өнгөн хэсэг болох эпидермийг шинэчилж, гүний хэсэг болох дермийг халаах замаар каллогений нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Арьсны уян хатан чанар, үндсэн бүтцийг бий болгогч каллоген уураг идэвхтэй ялгарснаар цоо шинэ арьс бий болдог. Үүний үндсэн дээр арьсан дээрх нөсөө толбо, сорив, улайлт гэх мэт жигд бус харагдуулаад байгаа өнгө үндсээрээ шинэчлэгддэг. Давхар хялгасан үрчлээнүүдийг арилгадгаараа давуу талтай.
1. Лазер эмчилгээ өвтгөдөг үү?
Огтхон ч үгүй. Лазер эмчилгээ нь маш богино хугацаанд хийгддэг. Таны арьсан дээр зориулалтын гелийг түрхэж, тусгай аппаратаар гэрлийн цацрагийг гурван түвшинд хүргэдэг. Энэ хугацаанд ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй ба эмчилгээнд орсны дараа ч мөн адил. Гэхдээ дараах зүйлийг анхаараарай:
- Хэрэв таны арьс эмзэг мэдрэмтгий, өмнө нь ямар нэг суурь өвчин байсан бол эмчтэйгээ илэн далангүй ярилцаарай.
- Эмчилгээнд орсны дараа нүүрээ халуун усаар угааж болохгүй.
- Эмчилгээний дараа нарны тос түрхэж, арьсаа хамгаална.
2. Эмчилгээнд орохын өмнө амьдралын хэв маягаа өөрчлөх
Лазер эмчилгээнийхээ үр дүнг өндөр байлгахын тулд дараах зүйлсийг анхаараарай:
- Тамхи татдаг бол хамгийн багадаа 2 долоо хоногийн өмнө тамхи татахаа зогсоох
- Витамин Е, аспирин зэрэг эмийг хэрэглэдэг бол түр зогсоох
- Ретиноид болон глюколикийн хүчил агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг 2 долоо хоногийн өмнө хэрэглэхээ зогсоох
- Эмчилгээнд орохоос 2 долоо хоногийн өмнө нарны гэрэлд биеэ шарахаас түр зайлсхийх шаардлагатай.
3. Лазер эмчилгээнд хэдэн удаа орох вэ?
Лазер эмчилгээнд хэдэн удаа орох нь тухайн хүний арьсны онцлогоос хамаарна. Гүн үүссэн сорив, их хүрээг хамарсан нөсөө толбо, сэвхийг арилгахад хэд хэдэн удаагийн оролт шаардлагатай. Гоо засалч эмч нар маань та бүхний арьсыг оношлоод хэдэн удаагийн оролт үр дүнтэй болохыг зөвлөнө.
4. Лазер эмчилгээг давхар өөр эмчилгээтэй хавсарч болзошгүй
Богино хугацаанд өндөр үр дүнд хүрэхийн тулд лазер эмчилгээг өөр төрлийн эмчилгээтэй хавсарч хийдэг. Тухайн хүний арьсны онцлогоос хамаараад, сорив нөсөө хэр гүн байгаагаас шалтгаалж B-tox, Organic peel гэх мэт ургамлын гуужуулах эмчилгээг хавсран хийдэг.
5. Үр дүнгээ харахад хугацаа хэрэгтэй
Лазер эмчилгээ маань арьсны нөхөн төлжих үйл явцтай холбоотой учир тодорхой хугацаа шаарддаг. Эмчилгээнд орсон даруй арьсны өнгө 1-2 тонноор цайрч, жигд өнгөтэй болох нь хэвийн үзэгдэл ч гэлээ огт нөсөө толбогүй, соривгүй болоход танд тууштай байдал хэрэгтэй. Дор хаяж 1-3 сар тасралтгүй эмчилгээгээ хийлгэж байж, гайхалтай үр дүнд хүрнэ.
Будаггүй үедээ ч жигд сайхан арьстай байж, зузаан крем, өө дарагч хэрэглэхгүй байх хэчнээн сайхан гээч. Ийм л төгс арьсыг үйлчлүүлэгч та бүхэндээ бэлэглэхийн тулд Tengerbellabeauty салоны хамт олон маань 11 сарын 30 хүртэл урамшуулал зарласан байгаа. Энэ хугацаанаас хойш зөвхөн гишүүддээ л хөнгөлөлттэй үйлчилнэ.
Та бүхэн 80660000 утсаар цаг авч үйлчлүүлээрэй.
Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын замын эсрэг талд Санто смарт апартмент 212 байр, 204 тоот (GS25 хаалгаар ороод 3 давхарт)